Аймгийн музейгээс сурагчдын зуны амралтад зориулан түүх, соёлын өвийг таниулах, түгээн дэлгэрүүлэх сурагчдын музей үзэх сонирхлыг сэргээн зуны чөлөөт цагийг үр өгөөжтэй өнгөрүүлэх зорилгоор зохион явуулж буй боловсрол танин мэдэхүйн хөтөлбөрт Буянт сумын ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид болон Соёлын төвийн дэргэдэх “Өвлөн бүжье”, “Тумар” бүжгийн хамтлагийн төлөөлөл сурагчид музейн аялал “Нүүдэлчдийн уламжлалт гэр сууц”, олон нийтийн боловсрол танин мэдэхүйн хөтөлбөрт хамрагдлаа.
Мөн тус хөтөлбөрийн дараа сургачдад виртуаль (VR) төхөөрөмжөөр “Цоохор найз” анимейшнийг сонирхууллаа.












