“МОНГОЛЫН МУЗЕЙ-100” ЖИЛ НЭГДСЭН ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Манай улсад XX зууны эхэн үе буюу 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй.
Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Чингис хаан Үндэсний музей нь “Монголын музей-100″ жил нэгдсэн чуулганыг Өвөрхангай аймгийн Хархорин суманд 2024 оны 09 сарын 05-07-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Энэхүү нэгдсэн чуулганд нийслэл болон орон нутгийн музейн салбарын 300 гаруй төлөөлөгчид оролцож музейн салбарт гарсан ололт амжилт, тулгамдаж буй асуудлынхаа талаар хэлэлцлээ.
Чуулганы үеэр “Монгол улс музейн сан хөмрөгийн хувьд баялаг үзмэрийг бий болгож чадсан. Монгол улс бүс нутагтаа төдийгүй дэлхийн өрсөлдөх хэмжээний сүлжээг бий болгохын төлөө цаашид зорин ажиллаж байгаа” гэдгийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулх газрын дарга Б.Даваацэрэн онцолж байлаа.
Чуулганд манай аймгаас Музейн захирал А.Айшагүл, Соёл, урлагийн газрын соёл, урлагийн хэлтсийн дарга Ч.Өлзийтунгалаг болон музейн ажилтанууд нийт 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцлоо.
* Чингис хаан Үндэсний Музейгээс зохион байгуулсан чуулганы эхний өдөр Чуулганы нээлтээр ССАЖЗЯ-ны сайд Ч.Номингийн мэндчилгээг хүргэж улс, Музейн үйл ажиллагаа эрхлэх “ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ”-ӨӨ гардан авч орон нутгийн Музейнүүд өөрийн Музейн түүхэн замнал, 100 жилд хийгдсэн томоохон ажил, амжилтууд, хэтийн бодлого, төлөвлөгөө, цаашдын саналаа танилцуулан хэлэлцлээ. Манай аймгийн Музейн арга зүйч К.Айнур Музейн танилцуулгыг товч танилцууллаа.
* Чингис хаан Үндэсний музейгээс зохион байгуулсан нэгдсэн чуулганы хоёр дахь өдөр музейн нийт ажилтнуудын дунд “Бэсрэг наадам”-ыг зохион байгууллаа.
Бэсрэг наадмын хүчит 32 бөхийн барилдаанд Музейн харуул Х.Асылбек оролцож барилдлаа.
* Мөн гар бөмбөгийн тэмцээнд баруун бүсийн эрэгтэй багт харуул Ө.Аманкелди, эмэгтэй багт Ч.Өлзийтунгалаг, Х.Гүлгайша нар амжилттай оролцлоо.
* Музейн удирдлагуудын дунд өрнөсөн сур харвааны тэмцээнд 30 гаруй байгууллагын удирдлагууд цэц мэргэнээ сорьж тус тэмцээнд Музейн захирал А.Айшагүл оролцлоо.
* Мөн энэ үеэр музейн нийт ажилтнуудын дунд зохион байгуулсан “Сайхан хос” тэмцээний хосууд өмссөн дээл, үндэсний хувцасныхаа түүх онцлогийг тайлбарлан оролцогчдын дунд тэмцээн өрсөлдөөнтэй болж, тус Музейн арга зүйч К.Айнур, харуул Х.Асылбек нар амжилттай оролцож казах үндэсний эрэгтэй, эмэгтэй залуу хосын хувцсыг сурталчлан танилцуулж “Сарын цалингийн 50 хувиар шагнуулах” эрх гардан авлаа.
* Мөн энэ үеэр музейн салбарт үр бүтээлтэй ажилласан ажилтнууддаа Хөдөлмөрийн хүндэт медаль болон ССАЖЗЯ-ны Соёлын тэргүүний ажилтан, Жуух бичгээр нийт 19 хүнийг шагнаж урамшуулж тус Музейн харуул Х.Асылбек, харгалзагч үйлчлэгч Х.Гүлгайша нар болон ССАЖЗЯ-ны “Соёлын тэргүүний ажилтан” тэмдэгээр шагнагдлаа.
* Тус чуулганд манай аймгийн Музейн ажилтанууд хувцаслалт, нутгийн угсаатны онцлог, ондоошлыг харуулан Музейн 100 жилийн ойн баярын мэндчилгээг хүргэсэн урлагийн мэндчилгээ нь олны анхаарлыг татаж талархалыг хүлээсэнээр онцлог байлаа.
* “МОНГОЛЫН МУЗЕЙ – 100жил”
Ерөнхий зохион байгуулагч Чингис хаан Үндэсний музейн зүгээс “Музейн 100 жил” эрдэм шинжилгээний эмхтгэл ном, оролцсон Музейнүүд хооронд дурсгалын зүйлсийг дурсгаж, Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу хийд, Хархорин Музей, Хөшөө цайдам Музейг үзэж туршлага солилцон ийнхүү музейн салбарынхан гурван өдөр чуулж, салбарын асуудлаа дотооддоо ярилцаж, спорт, урлагийн шилдгүүдээ шалгаруулж, амжилт бүтээлээрээ шалгарч манлайлсан ажилтнуудаа урамшуулан “Соёл, урлагийн ажилтны өдөр”-өө ч хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж, 100 жилдээ мартагдашгүй дурсамжийг бүтээж чадлаа.
       

You May Also Like