Мэндчилгээ

Баян-Өлгий аймгийн Музейд тавтай морилно уу.

Мянга мянган жилээр түүчээлэн өвлөгдсөн өв соёлын хөмрөг, уламжлалт мэдлэг ухааны их санг дэлхий нийтэд түгээх, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх чин зорилгоор урагш тэмүүлэн ажилладаг музейн хамт олноо төлөөлөн эрхэм үзэгч тантай мэндчилж буйдаа баяртай байна.

Бид аймгийн түүх, өв соёлын онцлогыг хадгалан хамгаалж, судлан дэлгэрүүлж,  улмаар хойч үедээ өвлөн уламжлуулах, музей-соёлын үйлчилгээг чанартай хүртээн эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг эрхэлж хөдөлмөр бүтээлийн арвин туршлага хуримтлуулан, ирээдүйд хийх, бүтээх их хүсэл тэмүүлэлээр дүүрэн ажиллаж байна. 

Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!

Аймгийн Музейн захирал                     А.Айшагүл