Музейн зорилго, зорилт

Байгууллагын зорилго

Түүх соёлын дурсгалт эд өлгийн зүйлийг арвижуулан судлах, бүртгэн баримтжуулах, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, үзмэр дагасан сургалт суртчилгааны ажлыг чанаржуулан үзэгчдэд танин мэдэхүйн мэдлэг олгох, хойч үеийнхэндээ уламжлуулан өвлүүлэхэд оршино.

Зорилтууд:

  1. Монгол Улсын хууль тогтоомжууд Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрүүд, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр тэдгээрт нийцүүлэн гаргасан журам зааврыг хэрэгжүүлэх
  2. Соёлын өвийн тухай хууль, Музейн тухай хууль тогтоомж, үзмэрийг сурталчлах сурагчдад олон нийтийн ажлыг зохион байгуулах
  3. Үзмэрүүдийн үзүүллэг дэглэлтийг сайжруулж, орлогын төлөвлөгөөг биелүүлэх
  4. Сан хөмрөгөө баяжуулах, хадгалан хамгаалах, судлан баримтжуулах
  5. Музейг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, ажилтнуудын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлж тэдний ажиллах орчиныг бүрдүүлэх