Our best-in-class WordPress solution,
additional optimization running.

Certified Company

Our best-in-class WordPress solution, with additional optimization to make running a
WooCommerce online storer and straight forward so you can.

Certified Company

ГЭРЭЭСЭЭ
МУЗЕЙД

Баян-Өлгий аймгийн Музейд

Тавтай морилно уу!

Our best-in-class WordPress solution,
additional optimization running.

Certified Company

Our best-in-class WordPress solution, with additional optimization to make running a
WooCommerce online storer and straight forward so you can.

Certified Company

ГЭРЭЭСЭЭ
МУЗЕЙД

Баян-Өлгий аймгийн Музейд

Тавтай морилно уу!

Our best-in-class WordPress solution,
additional optimization running.

Certified Company

Our best-in-class WordPress solution, with additional optimization to make running a
WooCommerce online storer and straight forward so you can.

Certified Company

ГЭРЭЭСЭЭ
МУЗЕЙД

Баян-Өлгий аймгийн Музейд

Тавтай морилно уу!

Our best-in-class WordPress solution,
additional optimization running.

Certified Company

Our best-in-class WordPress solution, with additional optimization to make running a
WooCommerce online storer and straight forward so you can.

Certified Company

ГЭРЭЭСЭЭ
МУЗЕЙД

Баян-Өлгий аймгийн Музей

Тавтай морилно уу!

Цагийн хуваарь

Даваа-Ням гаригт 08:30-17:30

Тасалбарын үнэ

Том хүн 10000₮, хүүхэд үнэгүй.

Хориглох зүйлс

Дэлгэрэнгүй унших...

Монгол-Алтайн нурууны төв хэсэгт орших Баян-Өлгий аймаг нь хойд талаараа ОХУ-тай 225км, баруун урд талаараа БНХАУ-тай 450 км, зүүн хойд талаараа Увс аймагтай 165 км, зүүн урд талаараа Ховд аймагтай 450км хиллэдэг. Нийтдээ 45.8 мянган км талбайг эзлэн оршдог.

Монгол орны хамгийн өндөр уулархаг нутагт байрлах ба нийт нутгийн 95.3% нь далайн түвшнээс 1300-1400м дээш өргөгдсөн, баруун хойноосоо урагшлах тусам намсдаг. Хамгийн өндөр нь Таван Богд уулын Хүйтний оргил 4374 м, хамгийн намхан нь Тастын хар уул 2047м, Их дулаан хар уул 2142 м, харьцангуй өндөр нь 800-1000 м, аймгийн төв Өлгий хот 1710 м. Мөн Загастай, Өндөрхайрхан, Ямаат, Баян, Өвчүү, Цэнгэл хайрхан, Улаагчин, Цөнхөл, Цамбагарав, Асгат зэрэг уулсаар хүрээлсэн нутаг юм. Тус аймгийн нутагт гадаргуугийн сүлжээ сайн хөгжсөн бөгөөд хур тундасны тэжээгдэлтэй, ихэнх нь байнгын устай байна. Том, жижиг нуур нэлээд ихтэй. Цагаан голын эх, Потанины, Цамбагаравын мөсөн голууд бий.

Эх газрын эрс тэс уур амьсгалтай тул жилийн болон хоногийн агаарын температурын хэлбэлзэл өндөр, дулааны болон хүйтний өөрчлөлт, шилжилт огцом. Хэлбэлзэл нь хүйтний улиралд (XII, I, II сард) хасах 36-42 градус, дулааны улиралд (VII, VIII сард) нэмэх 37-40 градус юм. Хур тундасны уналт янз бүр, жилийн дундаж тундасжилт 100-300 мм. Жилийн дундаж агаарын чийгшилт 52.7%. Салхины чиглэл хойд, баруун хойд, баруунаас хурд нь 9-25 м/сек байх ба салхины ихэнх нь хавар, намрын улиралд тохиолдоно.

Баян-Өлгий аймгийн музейн байгалийн танхимд Алтай таван богдын байгалийн хосгүй үзэсгэлэнг харуулсан диаграм, солир чулуу, халиу, хар чоно, баавгай, буга, хойлог, шилүүс, өмхий хүрэн, мануул, загасны төрлүүд, янгир ямаа, зэрлэг гахай, шонхор шувуу болон нүүдлийн шувууд, эмийн ургамлын төрлүүдийг төрөлжүүлэн дэглэсэн.

1940 онд Улсын VIII Их хурлаас гаргасан тогтоолын XIV бүлгийн 3 дугаар зүйлд заасны дагуу “Казах ба Урианхайн ард түмний хүсэлт эрэлтийн ёсоор Ховд аймгийг хуваан, казах урианхай үндэстнийг нэгэн аймаг болгохыг Бага Хуралд даалгажээ”. Үүнтэй холбогдуулан Бага Хурлын тэргүүлэгчид хуралдан, “Шинэ аймаг” байгуулах шийдвэрийг биелүүлэхтэй холбогдуулж  37 дугаар тогтоол болон бэлтгэл ажлыг хариуцах комиссыг 7 хүний бүрэлдэхүүнтэй батласан байна.

Ховд аймгийн Засаг даргын 1 дүгээр орлогч Б.Хабийг комиссын даргаар, гишүүдэд УБХ-ын гишүүн Тогтаныс, Дотоод явдлын яамны төлөөлөгч О.Халхабай, аймгаас Ш.Ногай, Цэнджав, С.Ажикен нарын хүмүүсийг сонгосон байна. Ийнхүү Баян-Өлгий аймаг 1940 оны 8 дугаар сарын 20-нд 10 сум, 71 баг, 7063 өрх, 33.3 мянган хүн ам, 847.9 мянган толгой малтайгаар байгуулагдсан ажээ.

Тус танхимд Баян-Өлгий аймгийг байгуулсан түүх болон эрт эдүүгээгээс өнөө үе хүртэлх түүх, хүрлийн үеийн зэр зэвсэг, хүннүгийн үеийн ваар, сав, XIII зууны үеийн баатрын хуяг, морины хуяг, Толбо нуурын тулалдаан, хувьсгалын партизанууд, мөн төр нийгмийн зүтгэлтэн алдартнуудын талаар дэглэсэн.

Нүүдлийн соёл иргэншилтэй Казахын ард түмэн олон зууны турш зийн ард түмний соёлын нэг том голомт болж байсныхаа хувьд амьдрал ахуйдаа өөрийн гэсэн өвөрмөц эд өлгийн зүйлсийг эртнээс бүтээн хэрэглэж ирсэн билээ. Казах, урианхай, тува, дөрвөдийн уламжлалт гар урлалыг нарийвчлан судлахад, хийж хэрэглэж ирсэн эд зүйлс нь зориулалт, ашигласан материал, бүтээсэн арга барилаар олон талаар нийтлэг шинжтэй боловч хийц хэлбэрээрээ өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой ба энэхүү соёлын өвийг хадгалж үлдсэн өлгий нутаг бол монголын казахууд хэмээн үздэг.

Энэ танхимд нүүднлчин монголчууд болон казахын амьдраын хэв маягийг эрт дээр үеэс эдүгээг хүртэл тээн ирсэн гэр сууц, дотоод тавилга, уналга ачлагын хөсөг хэрэгсэл, уламжлалт аж ахуй, ан агнуур, дархны багаж хэрэгсэл, оюуны үнэт өвүүд, үндэсний уламжлалт хувцас, гоёл чимэглэл, казах үндэсний онцлогтой гар үйлдвэрийн эд зүйлсийг дэлгэн харуулсан.

Монгол угсаатны бүр өөрсдийн уламжлалт хувцас гоёлтой бөгөөд хувцас чимэглэл нь тэдний амьдарч байсан орчин, аж амьдрал, ёс заншил нийгмийн байр суурь, нас, хүйсийн ялгааг илэрхийлнэ.

Click edit button to change this text. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.
5

Аймгийн музей МУ-ын Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу "Улбар шар" зэрэглэлийн журмын дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Үзэгч Та халдвар хамгааллын журмаа баримтлан үйлчлүүлнэ үү.

1948

Орон нутгийг судлах кабинет байгуулагдсан он

1962

Музей болж өргөжсөн он

1631

Музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үндсэн үзмэрийн тоо

3700

Музейн сан хөмрөгт хадгалагдаж буй туслах үзмэрийн тоо