“ЦАХИМД ХЭВШЬЕ” УРИАТАЙ “ЦАХИМ ХӨГЖЛИЙН ӨДӨРЛӨГ” АРГА ХЭМЖЭЭ ӨНӨӨДӨР БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

“ЦАХИМД ХЭВШЬЕ” УРИАТАЙ “ЦАХИМ ХӨГЖЛИЙН ӨДӨРЛӨГ” АРГА ХЭМЖЭЭ ӨНӨӨДӨР БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Монгол улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн Цахим аймаг бодлогын зөвлөмжийн хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Цахим хөгжил харилцаа холбооны яам бүх нийтийн цахим ур чадварыг дэмжих, Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, Төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх “Цахимд хэвшье” уриан дор “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээг 21 аймагт зохион байгуулж байна.
Тус арга хэмжээ өнөөдөр Баян-Өлгий аймагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд аймгийн Музей нь орчин үеийн шинэлэг программ хангамж болох виртуаль (VR) төхөөрөмжөөр үзэгчдийн харах талбарыг бүхэлд нь дүүргэж тэдэнд түүхэн үйл явдал эсвэл аливаа үзэгдлийг илүү бодитоор мэдрүүлэхийг зорин ажиллаж байна.
VR төхөөрөмжөөр байгалийн үзэсгэлэнг харуулсан контент болон хөгжингүй улс орнуудын уран зургийн галлерейг харуулсан контентуудыг жишээ болгон үзэгч олон түмэнд сурталчлан ажиллаж байна.
Цаашид Музейн үзүүллэгийг сэдэвчлэн виртуалаар үзүүлэх, үзүүллэгийг хэсэгчлэн дижиталь руу шилжүүлэхээр үе шаттай зорин ажиллаж байна.
 

You May Also Like