Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас зохион байгуулж буй “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, арга хэмжээ батлах тухай” 314 дүгээр тогтоол, “Соёлын бүтээлч сар-2024” аяныг улсын хэмжээнд нэгдсэн агуулга, нэг өнгө төрхтэйгөөр зохион байгуулах арга хэмжээний хүрээнд “АЛДАРТАНУУДАА МӨНХЖҮҮЛЬЕ” сэдэвт уран зургийн түр үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Энэхүү “Алдартануудаа мөнхжүүлье” уран зургийн үзэсгэлэнгийн гол зорилго нь – үе үеийн түүхийн нэрт зүтгэлтэн, түүхэн гавьяа байгуулсан Монгол Улсын баатар, Ардын цэргийг үндэслэн байгуулагч 1921 оны хувьсгалын удирдагч Д.Сүхбаатар, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар Х.Чойбалсан, 1939 онд Сангийн яамны дэд сайд, 1940-1984 онуудад БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан БНМАУ-ын маршал, БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар Ю.Цэдэнбал, Монгол Улсын баатар М.Экей, Монгол Улсын Хөдөлмөрийн баатрууд, Монгол Улсын гавьяат жүжигчид болон салбар салбарын гавьяатуудын түүхэн гавьяа байгуулсан суут хүмүүсийн суу билгийг алдаршуулах, тэдний эрхэмлэн дээдэлж ирсэн үнэт зүйлс, ур чадвар, ухааныг хойч үе, хүүхэд залууст сургах, эх оронч өв тэгш монгол хүнийг төлөвшүүлэхэд оршино.









