“БИЛГЭ ХААНЫ ӨВ” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Архангай аймгийн нутагт оршин үйл ажиллагаагаа явуулж буй Хөшөө цайдам музей алтан сан хөмрөгөөс Монголын Музейн 100 жил, Бүргэдчдийн баярыг ториолдуулан Баян-Өлгий аймгийн музейд “Билгэ Хааны Өв” үзэсгэлэнгийн нээлтээ хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд аймгийн ЗДТГ- ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга М. Адилбиш, аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга К.Бекжан, Хөшөө цайдам Музейн захирал Т. Нарангэрэл, аймгийн соёл, урлагийн байгууллагуудын удирдлагууд, албан хаагчид, жуулчид, музейн үзэгчид оролцлоо.
Энэхүү үзэсгэлэнд YI-YIII зууны үе ба 552-745 оны Түрэг улсын хаан Билгэ түүний дүү Култегин жанжин нарын тахилын онгоноос археологийн малтлагаар олдсон алт мөнгөн эдлэлээс 30 гаруй хосгүй үнэт үзмэрийг үзэгчдэд дэлгэн харууллаа.
Тус үзэсгэлэн нь 10-р сарын 04- 10-р сарын 06-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Та бүхэн өргөнөөр ирж сонирхоно уу.
                     
Previous article

You May Also Like