Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн дизайн технологи багш нарын санаачлагаар сурагчдын дунд явуулсан зургийн дугуйлангийн нийт 200 гаруй багш сурагчдын бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийг Аймгийн Музейд албан ёсоор хийлээ.
Энэхүү үзэсгэлэнг багш сурагчдын авьяасыг нээн илрүүлэх, дэмжих, хөгжүүлэх, цаашид тэдний бүтээлийг бусдад түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор зохион байгууллаа.









