Энэ жил Алтай ханы Таван богд уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 07 дугаар сарын 22-ны өдөр буюу XVII жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн зуны адаг Цагаагчин хонь сарын Улаагчин гахай өдөр Алтай таван богд хайрхан уулын Тахилгат овоонд болж өнгөрлөө.
Энэ үеэр Алтай Таван богд хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг УИХ-ын гишүүн Д.Бум-Очир дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн Музейд хадгалуулахаар аймгийн Засаг дарга А.Камелиятад хүлээлгэн өгсөний дагуу өнөөдөр /2024.08.07/ аймгийн Засаг дарга А.Камелият Алтай Таван богд хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн Музейд хадгалуулахаар Музейн захирал А.Айшагүлд гардуулан өглөө.
Музейгээс уламжлал ёсоор Алтай Таванбогд хайрханыг тайх ёслолын айлтгал, түүхэн баримтуудыг дэглэн харуулсан буланд эдгээр түүхэн материалуудыг баяжуулан дэглэж үзэгч олондоо сурталчлан үзүүлж байна.