Монгол улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100-н жилийн ой, Олон Улсын музейн өдрийг тохиолдуулан “Музей – боловсрол, судалгааны төлөө” уриан дор “Олон улсын музейн өдөр”-ийн үйл ажиллагаа 5 дугаар сарын 18-ны өдөр Аймгийн Музейд амжилттай зохион байгуулагдлаа.
Нээлтийн арга хэмжээнд аймгийн Соёл Урлагийн Газрын Соёл Урлагийн хэлтсийн дарга Ч.Өлзийтунгалаг, ЗДТГазрын Нийгмийн бодлогын хэлтсийн Соёл, урлаг, жендер, төрийн бус байгууллагын бодлого хариуцсан мэргэжилтэн Б.Сайранхат, 0165-р ангийн штабын дарга дэд хурандаа Ч.Мягмарсүрэн, МУСГЗ Х.Хызылбай /музейн ахмад/, Соёл Урлагийн байгууллагууд, музейн өдрийн арга хэмжээнүүдэд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан төрийн болон төрийн бус байгууллагууд /Хилийн 0165 дугаар анги, Витафит ХХК, Аймгийн уламжлалт Шагайн холбоо, Мобиком корпораци, Юнител корпораци, Асхар-Алтай ХХК, Памук ресорт ХХК/, ард иргэд болон музейн үзэгчид оролцлоо.
Энэхүү баярт өдрөөр:
•“Нүүдэлчдийн уламжлалт гэр сууц” боловсрол танин мэдэхүйн хөтөлбөр
•“Бүргэдээр ан авлах өв соёл” боловсрол танин мэдэхүйн ажил
•“Амьтдын ертөнцөөр аялцгаая” музейн танин мэдэхүйн интеграци хичээл
•“Урлаач kid” гар хатгамал боловсрол танин мэдэхүйн ажлуудыг зохион байгуулж ард иргэд, хүүхэд багачууд өргөнөөр хамрагдлаа.
Мөн Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд, ард түмнийхээ амин дэмийг шингэн хүнснээсээ нөхөх зорилготой Монгол Лууван брэндийг үйлдвэрлэдэг Витафит компаний амталгаат худалдаа явагдаж Мобиком, Юнител корпорациуд иргэддээ өөрийн үйлчилгээгээ ойртуулах, хүргэх зорилгоор үйл ажиллагаагаа сурталчлан хамтран ажиллаа.
Музейн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилласан байгууллагуудын удирдлагуудад музейн нийт үзэгчдийн өмнөөс ТАЛАРХАЛ илэрхийльe!














