“СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР” аяны хүрээнд аймгийн Музейгээс “Алтан соёмбо” музейн боловсрол, танин мэдэхүйн ажлыг аймгийн Бөхийн Баастын нэрэмжит “Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонт” лаборатори 2 дугаар сургуулийн У.Батцэцэг багштай 6а анги, Г.Мөнхжаргал багштай 6ё ангийн сурагчдад амжилттай зохион явуулж нийт 67 сурагч хамрагдлаа.
Тус боловсрол, танин мэдэхүйн ажлын хүрээнд сурагчдад төрийн далбааны соёмбын бэлгэдлийн тухай мэдлэг олгох, харилцан ярилцах, хүүхдүүдийн өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх чадварыг хөгжүүлэх, хүүхдийг бүтээлч байдалд суралцуулах ба үндэсний бахархал, эх оронч өв тэгш монгол хүнийг төлөвшүүлэхэд зорьж ажиллаа.
Хамтран ажилласан багш, сурагчиддаа талархал илэрхийлж хичээл сурлагын өндөр амжилт хүсье.




