” Тусгаар тогтнолын үнэ цэнэ”, “Соёлын баримтат өв, түүний төрөл” сэдэвт боловсрол-танин мэдэхүйн ажлуудыг өнөөдөр МУБИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн сургуулийн өмнөх боловсрол мэргэжлээр сурч буй 1 дүгээр курсийн оюутнуудын дунд зохион явууллаа.

“Соёлын бүтээлч сар -2024” аян, “Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж буй анхдугаар хуулиа баталсны 100 жилийн ой”-г тохиолдуулан аймгийн Музейгээс ” Тусгаар тогтнолын үнэ цэнэ”, “Соёлын баримтат өв, түүний төрөл” сэдэвт боловсрол-танин мэдэхүйн ажлуудыг өнөөдөр МУБИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн сургуулийн өмнөх боловсрол мэргэжлээр сурч буй 1 дүгээр курсийн оюутнуудын дунд зохион явууллаа.
Тус боловсрол, танин мэдэхүйн ажлын зорилго нь: Монгол Улсын тусгаар тогтнол , түүний үнэ цэнийг хойч үеийнхэнд ойлгуулах, эх орноороо бахархах сэтгэгдэл төрүүлэх, өв уламжлалаа дээдлэн хамгаалах, өвлөн суралцахад оршино.
Хүүхэд, залуучуудад соёлын боловсрол олгох ажлыг дэмжиж хамтран ажиллаж буй МУБИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн сурган хүмүүжүүлэх багш нар, оюутнуудад талархал илэрхийлье.

You May Also Like