БИЕ ДААЛТЫН ДОЛОО ХОНГООР СУРАГЧИД МУЗЕЙ ҮЗЛЭЭ

Боловсролын сайдын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаалаар аймаг, сум, багийн болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг баталсан бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцэд I улирлын 9 дэх долоо хоног буюу X/28-XI/01 өдрүүдэд “Бие даалтын 7 хоног” байхаар тусгасан.
Хичээлийн жилийн бие даалтын 7 хоногт суралцагчдад бие даан суралцах, хувь хүний хөгжил, бүтээлч сэтгэлгээ, зөөлөн ур чадварыг хөгжүүлэх, нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцах үүднээс Аймгийн Ерөнхий Боловсролын сургуулиудын сурагчид өв соёлоо танин мэдэх, аймгийн түүх соёлтой танилцахыг зорьж өргөнөөр ирж музейгээр үйлчлүүлж байна.

You May Also Like