“БИЕ ДААЛТЫН 7 ХОНОГ”-т аймгийн Музей нь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ЕБСургуулиуд болон сумдын ЕБС-ийн сурагчдыг хүлээн авч X/28-XI/01 өдрүүдэд музейн үйлчилгээг тайлбартай үзүүлэв.
Энэхүү “Бие даалтын 7 хоног”-ийн хугацаанд Алтай, Алтанцөгц, Бугат, Буянт, Сагсай, Ногооннуур, Цэнгэл сумууд болон Цэнгэл сумын Загаст нуур багаас ирсэн сурагчид, аймгийн төвийн ЕБС-аас Емпати, Бастама, Дарын, Билге-Тегин, Зайд сургуулиуд болон 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10 дугаар сургуулийн бага, дунд, ахлах ангийн нийт 3618 сурагчдыг хамруулав.










