Бүргэдээр ан авлах уламжлал төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэн эдүгээ хүртэл хадгалагдан ирсэн гэж үздэг. Энэхүү уламжлал нь хамгийн сайн хадгалагдан үлдсэн орон бол Монгол Улс юм. Бүргэдээр ан хийх зан үйл 2010 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өв” – д албан ёсоор бүртгэсэн байна.
Казах түмний бүргэдээр ан хийлгэх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түүний өвлөн уламжлуулагчийг тодруулах, алдаршуулах, олон улсад сурталчлан таниулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүргэдийн баяр” 25 дахь удаагаа /2024.10.05/ Бугат сумын нутаг дахь Чандмань толгойн өвөрийн “Саят” талбайд зохион явагдлаа.
Тус баяраар Аймгийн Музейгээс “БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ” түр үзэсгэлэн болон үндэсний уламжлалт тоглоом наадгай болох “Хорол”,” Үйчүүр”, “Тогыз хумалах” буюу есөн хоргол, шагай тоглоомыг гадаад, дотоодын жуулчид гийчид болон нутгийн ард иргэдэд сурталчлан ажиллаа.










