“Зохиолч, уншигчдын уулзалт” сэдэвт лекцийг зохион байгууллаа.

“СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР-2024” аяныг зохион байгуулах зөвлөмжийн дагуу Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, арга хэмжээ батлах тухай” 314 дүгээр тогтоол, “Соёлын тухай” хууль, “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг тус тус үндэслэн “Соёлын бүтээлч сар-2024” аяныг улсын хэмжээнд нэгдсэн агуулга, нэг өнгө төрхтэйгөөр зохион байгуулж байна.
Энэхүү аяны хүрээнд түүхэн суут хүмүүсийн нэг Баян-Өлгий аймгаас төрөн гарсан Монгол Улсын гавьяат эдийн засагч Зайтины Шерхан ахмадын эрхэмлэн дээдэлж ирсэн үнэт зүйлс, аж амьдрал, хөдөлмөрийн заншил, түүхэн гавьяа, ур чадварыг залуу хойч үе, хүүхэд залууст сургах, сурган хүмүүжүүлэх зорилгоор “Зохиолч, уншигчдын уулзалт” сэдэвт лекцийг зохион байгууллаа.
Тус лекц, уулзалтад аймгийн төвийн ЕБ-ын 3-р сургуулийн 12 дугаар ангийн 50 гаруй сурагчид хамрагдсан ба хамтран ажилласан хүндэт зочин Монгол Улсын гавьяат эдийн засагч З.Шерхан, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Баян-Өлгий аймаг дахь салбарын тэргүүн, сэтгүүлч Б.Еркинбек, Өлгий сумын ЕБ-ын 3-р сургуулийн Нийгмийн ажилтан М.Кандидат нарт талархал илэрхийлье.

You May Also Like