“И-МОНГОЛ АКАДЕМИ”-ААС АЖЛЫН ХЭСЭГ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

“И-МОНГОЛ АКАДЕМИ”-ААС АЖЛЫН ХЭСЭГ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.
Монгол Улсын Их Хурлын 2021 оны “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” 106 дугаар тогтоолоор “Төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, төрийн хүнд суртлыг бууруулах ажлын хүрээнд орон нутагт үзүүлдэг үйлчилгээг дахин загварчлах, шинээр үзүүлэх үйлчилгээний саналыг авч, орон нутагт харилцан адилгүй үзүүлдэг 1475 үйлчилгээг 1 стандартад оруулах боломжийг бүрдүүлэх зорилгоор “И-Монгол академи” УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын төслийн менежер Б.Батзулаар ахлуулсан ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэг Баян-Өлгий аймаг дахь төрийн цахим үйлчилгээний хэлтэстэй хамтран дээрх ажлын хүрээнд Орон нутгийн үйлчилгээг дахин загварчлах, шинээр цахимжуулах үйлчилгээний судалгааг гаргах, хэрэглэгчийн судалгаа авах зэрэг ажлыг зохион байгуулж байна.
Аймгийн Музейн захирал А. Айшагүл, бүртгэл мэдээллийн санч Б. Елик, эрдэм шинжилгээний ажилтан К. Айнур, хүний нөөц- архив, бичиг хэрэг хариуцсан ажилтан Т.Айсулу нар E-Mongolia системээр дамжуулан иргэд Музейгээс соёлын өвийн үйлчилгээг хүртэх хүсэлт гаргах талаар өмнөх үйлчилгээг баяжуулан ажлын хэсэгтэй санал солилцож, төрийн албан хаагчдын нэгдсэн ERP системийн үйл ажиллагаатай танилцлаа.
Статистик харах
Нийтлэлийг дэмжих
Бүх хариу үйлдэл:

Ainur Kaspii, Т. Сулука ба өөр 10 хүн

You May Also Like