Калкаман Сарин ажлын хэсгийн хамт Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирлээ.

Казахстан улсын Өскемен хотын хэл шинжлэх ухаан, соёлын газрын дарга, нэрт зохиолч, яруу найрагч, Казахстан улсын зохиолчдын холбооны гишүүн, “Дарын” залуучуудын шагналт Калкаман Сарин ажлын хэсгийн хамт Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирлээ.
Зочдыг Баян-Өлгий аймгийн Ахтаны нэрэмжит номын сангийн хамт олон хүлээн авч, өнөөдөр аймгийн Музейгээр зочлон ирж орон нутгийн түүх, өв соёлтой танилцлаа.
Музейд айлчлах үеэр хот хоорондын соёлын харилцаа, ялангуяа музей хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэн ажиллах талаар санал солилцлоо.
Previous article

You May Also Like