“КАЗАХ ҮНДЭСНИЙ ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙН ГОЁЛ ЧИМЭГЛЭЛИЙН ЗҮҮСГЭЛҮҮД” ҮЗЭСГЭЛЭН МУЗЕЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАНХИМД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

Өдөр шөнө тэнцсэн, урин хавар айлчилсан “Наурыз”-ын баяр “Нарны баяр”-ыг угтан аймгийн Засаг даргын Тамгын газар,Соёл, урлагын газартай хамтран өнөөдөр “Казах үндэсний эрэгтэй, эмэгтэйн гоёл чимэглэлийн зүүсгэлүүд” үзэсгэлэн Музейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.
Соёлын биет бус өвийн нэг төрөл болох гар урлалын уламжлалт арга ухаан, уран хийцээр урлах өвлөн уламжлагчдын бүтээлүүдийг сурталчлах, өвийн төрлийг сэргээх, залуу хойч үед танин мэдүүлэх, дархчуудын гар урлалын оюуны цар хүрээг тэлэх, өвийн төрлийг болон өвлөн уламжлагчдыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор энэхүү үзэсгэлэн зохион байгуулагдлаа.
Тус үзэсгэлэнд аймгийн төвийн болон сумдын соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч дархчуудын 156 бүтээл оролцож ард иргэдэд сурталчлагдлаа.
Булган сумын дархан Ш.Хуат, Алтай сумын дархан Н.Түгелбай, Сагсай сумын дархан С.Самат нар болон аймгийн төвийн дархчууд Х.Хумарбек, Х.Асхабыл,М.Еркинбек, Х.Паней, У.Нурасыл нар өөрсдийнхөө урлан бүтээсэн шилдэг бүтээлүүдээрээ амжилттай оролцлоо.
Үзэсгэлэнд оролцох үеэр өөрийнхөө эцгийн урлан бүтээсэн казах мөнгөн тоногтой эмээл болон түүхэн цахиур бууг музейн сан хөмрөгт баяжуулан бэлэглэсэн Булган сумын нэрт дархан Ш.Хуатд гүн талархал илэрхийлье.
Үзэсгэлэнд оролцогч дархчуудыг аймгийн Засаг даргын Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнан урамшууллаа.
Өвөг дээдсийнхээ бүтээн уламжлуулсан өв соёлыг хүн төрөлхтөний соёлын дээжистэй хослуулан хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэе.
Дархчууддаа талархал илэрхийлж урлагийн өндөр амжилт хүсье.

You May Also Like