“ӨЛГИЙ НУТГИЙН ӨВӨРМӨЦ ӨВ СОЁЛ” ШИНЭ НОМЫН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

“ӨЛГИЙ НУТГИЙН ӨВӨРМӨЦ ӨВ СОЁЛ” ШИНЭ НОМЫН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.
Аймгийн Музей үүсч хөгжсөний түүхт 75 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.
Ойг угтаж Музейг сурталчилах бүтээлч ажлуудыг зохион явуулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд эдгээр ажлуудын нэг нь Музейн түүхэн замналын ном бэлтгэж олны хүртээл болгох юм.
Аймгийн Музей байгуулагдаж байсан түүх, Төр Засаг, аймгаас гарч байсан шийдвэрүүд, анх орон нутаг судлах танхим болж байгуулагдсан цагаас эхлэн он удаан жил ажиллаж байсан музейн үе үеийн удирдлагууд, ахмад ажилтнуудын ажил амьдралын түүхэн замналыг хойч үеийн залуучуудад таниулан сурталчлах, музейн цаашдын залуу ажилтнуудын гарын авлага болгон үлдээх зорилгоор “ӨЛГИЙ НУТГИЙН ӨВӨРМӨЦ ӨВ СОЁЛ” номыг бэлтгэн хэвлүүлж олны хүртээл болгож байна.
Номын нээлт Б.Ахтаны нэрэмжит аймгийн Нийтийн номын санд болж, арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Хуралай, СУГ-ын дарга К.Бекжан, аймгийн Зохиолчдын холбооны гишүүн, зохиолч, аймгийн соёл, урлагийн байгууллагуудын удирдлагууд, ахмадууд тус тус оролцлоо.
Тус ном нь Монгол-Казах хэл дээр музейн түүхэн замнал, сан хөмрөг дэх шилдэг үзмэрүүдээс оруулан хэвлэгдэж байгаагаар онцлогтой бөгөөд цаашид музейн түүхэн замналыг гадаадын иргэдэд сурталчлах зорилгоор Англи хэл дээр орчуулан хэвлүүлэхээр төлөвлөж байна.

You May Also Like