“МАРТАГДАЖ БУЙ ӨВ БА КАЗАХ ХУРИМЫН ЗАРИМ ЗАН ҮЙЛС”
Олон Улсын Музейн өдрийг угтаж өнөөдөр аймгийн Музейгээс санаачлан “Мартагдаж буй өв ба казах хуримын зарим зан үйлүүд” хэлэлцүүлэгийг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгийн гол зорилго нь — энэхүү даяарчлалын үед өвөг дээдсээс уламжлагдан ирсэн хуримын ёс жаяг, зан заншлыг сэргээх, мартагдаж буй зарим зан үйлүүдийн талаар иргэдэд таниулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд оршино.
Хэлэлцүүлэгт МУБИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын Түүх, нийгмийн ухааны багш, доктор Ph.D.Дареже, Зохиолч Б.Баймурат, Боловсролын салбарын ажилтан, “Алтай Ньюс” сонины сэтгүүлч Х.Тилек, “Асыл-Мура” үндэстний брендийг үүсгэн байгуулагч, хатагтай А.Гулмайра нар панелистээр оролцлоо.
Панелистүүдээс асуултанд хариулах замаар тус хэлэлцүүлэг явагдаж аймгийн Соёл, урлагийн салбарын ажилтан, албан хаагчид, Ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтанууд, багш нар өргөнөөр хамрагдлаа.
Цаашид мартагдаж буй өв соёлыг сэргээх, эх түүхээрээ хадгалж хойч үеийнхэнд уламжлуулах талаар энэхүү хэлэлцүүлэгийг тогтмол зохион байгуулж байх, залуучуудад түгээх талаар орон нутгаас зохион байгуулах соёлын арга хэмжээнүүдэд тусгаж байхыг оролцогчид онцлон хэлэв.




