Эх орончдын баярыг угтаж өнөөдөр аймгийн Музейгээс “Алтан соёмбо” музейн боловсрол, танин мэдэхүйн ажлыг аймгийн Бөхийн Баастын нэрэмжит “Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонт” лаборатори 2 дугаар сургуулийн тэргүүлэх зэрэгтэй З.Ахгүл багштай 3в анги, Б.Ариунзул багштай 3 б ангийн сурагчдад амжилттай зохион явуулж 76 сурагч хамрагдлаа.
Тус боловсрол, танин мэдэхүйн ажлын хүрээнд сурагчдад төрийн далбааны соёмбын бэлгэдлийн тухай мэдлэг олгох, судлах, эргэцүүлэн бодох, харилцан ярилцах, хүүхдүүдийн өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэх, үзүүлэн таниулах, бүтээлч үйлийн арга барилд суралцах ба үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд зорьж ажиллаа.
Хамтран ажилласан багш, сурагчиддаа талархал илэрхийлж хичээл сурлагын өндөр амжилт хүсье.



