Олон Улсын Музейн өдөр, Олон Улсын Гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Гэр бүлээрээ Музейд” олон нийтийн боловсрол танин мэдэхүйн хөтөлбөрийг өнөөдөр аймгийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн төв”-ийн хүүхэд багачууд, асран хамгаалагч болон эцэг эхийг хамруулан гэр бүлийн хөтөлбөрийг амжилттай зохион явууллаа.
Тус хөтөлбөрийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмшүүлэх, асран хамгаалагч болон эцэг эхчүүдийн хамт шагай тоглох, зураг зурах, хэл ярианы чадвараа хөгжүүлэн өдрийг хөгжилтэй өнгөрүүлэх юм.
Энэхүү ажлыг зохион явуулахад аймгийн “Витафит ХХК”, “Gala shope”, “Galata Turkish Shope” дэмжлэг үзүүлж хамтран ажиллаа.

You May Also Like