ДЭЛХИЙН ӨВ-МОНГОЛ АЛТАЙН ХАДНЫ ЗУРАГ-30″ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дэлхийн өв – Монгол Алтайн Хадны зургийн цогцолбор дурсгалт газар нь 2011 онд Францын нийслэл Парис хотноо хуралдсан ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 35 дугаар чуулганаар дэлхийн өвд бүртгэсэн бөгөөд манай улсаас Дэлхийн өвд соёлын ангиллаар бүртгэгдсэн хоёр дахь дурсгалт газар юм. Энэхүү дурсгалт газруудыг 1994-2004 онуудад Д.Цэвээндорж, Э.Якобсон, Д.В.Кубарев нарын удирдсан Монгол, Америк, Оросын хамтарсан “Алтай” төслийн судалгааны явцад Монгол Алтайн нурууны Хар ямаа, Цагаан Салаа-Бага Ойгор, Шивээт хайрхан, Арал толгой зэрэг хадны зургийн дурсгалт газруудыг анх илрүүлжээ. Энэхүү Алтай төслийг хэрэгжүүлсний 30 жилийн ойг тохиолдуулан тус захиргаанаас энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан юм.
Уг хуралд Музейн эрдэм шинжилгээний ажилтан, магистр Б.Нуржан “Дэлхийн өвийн дурсгалт газруудад аялал жуулчлал болон бусад салбарыг хөгжүүлэх боломж, бололцоо” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлэн оролцов.

You May Also Like