“СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР-2024” АЯНЫ ХҮРЭЭНД АЙМГИЙН МУЗЕЙН ДЭРГЭДЭХ “МОНГОЛ БИЙ БИЕЛГЭЭГ ӨВЛҮҮЛЭН УЛАМЖЛУУЛЖ, ОРШИН ТОГТНОХ ЧАДВАРЫГ ТОГТВОРЖУУЛАХ” ТӨСӨЛД ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН ШАВЬ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын яам, Соёл, урлагийн их сургуультай хамтран ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр “Монгол бий биелгээг өвлүүлэн уламжлуулж, оршин тогтнох чадварыг тогтворжуулах” төслийг 2022-2025 оны хооронд хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн хүрээнд аймгийн Музейн дэргэдэх бий биелгээний танхимыг 2023 оноос нээж, Урианхай бий биелгээний шавь сургалтыг тогтмол зохион байгуулж ирсэн.
Энэ удаагийн бий биелгээний сургалтыг “Соёлын бүтээлч сар-2024” аяныг тохиолдуулан 2024 оны 11 дүгээр сарын 13-20-ны хооронд амжилттай зохион байгууллаа. Энэхүү төсөлд нийт 7-13 насны хооронд 14 хүүхэд хамрагдаж байна.

You May Also Like