Elik B

editor

Байгалийн түүхийн музейн мэргэжилтнүүд Аймгийн музейд ажиллаа.

Байгалийн түүхийн музейгээс тус Музейн байгалийн төрлийн үзмэрүүдийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалт хийгдэх шаардлагатай үзмэрүүд, чихмэлүүдэд үзлэг хийгдэж судалгаа гарган хоёр өдөр ажиллаа. Цаашид тус ажлын хүрээнд хийгдэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө гарч хоёр Музей хооронд хамтран ажиллан байгалийн төрлийн үзмэрүүдийн хадгалалтыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудын талаархи саналууд солилцлоо.

Дэлгэрэнгүй

ӨВЛӨН УЛАМЖЛАГЧ, ЦУУРЧИН АБДОЛДГИЙН ЕНБЕКИЙН“ТАВАН БОГД” БҮТЭЭЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Соёлын яамны дэмжлэгтэйгээр тухайн өвийг хадгалан хамгаалах, өвлөн уламжлагч, билиг авьяастныг сурталчлан алдаршуулах, өвийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор цуурын өвийг ур чадварын өндөр түвшинд эзэмшсэн өвлөн уламжлагч А.Енбекийны Сыбызғы хөгжмийн урын санг өгүүлсэн “Таван богд” бүтээлийг Монгол хэлэнд орчуулж, хэвлүүлсэн бүтээлийн нээлт аймгийн Музейд боллоо.

Дэлгэрэнгүй

Буянт сумын ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид болон Соёлын төвийн дэргэдэх “Өвлөн бүжье”, “Тумар” бүжгийн хамтлагийн төлөөлөл сурагчид музейн аялал “Нүүдэлчдийн уламжлалт гэр сууц”, олон нийтийн боловсрол танин мэдэхүйн хөтөлбөрт хамрагдлаа.

Аймгийн музейгээс сурагчдын зуны амралтад зориулан түүх, соёлын өвийг таниулах, түгээн дэлгэрүүлэх сурагчдын музей үзэх сонирхлыг сэргээн зуны чөлөөт цагийг үр өгөөжтэй өнгөрүүлэх зорилгоор зохион явуулж буй боловсрол танин мэдэхүйн хөтөлбөрт Буянт сумын ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид болон Соёлын төвийн дэргэдэх “Өвлөн бүжье”, “Тумар” бүжгийн хамтлагийн төлөөлөл сурагчид музейн аялал “Нүүдэлчдийн уламжлалт […]

Дэлгэрэнгүй

Аймгийн музейгээс сурагчдын зуны амралтад зориулан нийт 5 боловсрол танин мэдэхүйн хөтөлбөрийг зуны турш зохион явуулна.

Энэхүү хөтөлбөрүүдийн зорилго нь хүүхэд залуучуудад танин мэдэхүйг музейн аялал, тоглоом хэлбэрийн үйл ажиллагаагаар дамжуулан ард түмнийхээ түүх, соёлын өвийг таниулах, түгээн дэлгэрүүлэх тэдний музей үзэх сонирхлыг сэргээх, зуны чөлөөт цагийг үр өгөөжтэй өнгөрүүлэхэд оршино.

Дэлгэрэнгүй

Олон Улсын хүүхдийн баярыг тохиолдуулан ” Хүүхэд бидний ирээдүй” арга хэмжээг зохион байгууллаа.

Байгууллагын эцэг- эхийн зөвлөлөөс Олон Улсын хүүхдийн баярыг тохиолдуулан ” Хүүхэд бидний ирээдүй” арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд албан хаагчдын хүүхдүүд нийт 30 гаруй хүүхэд эцэг эхийн хамт оролцож өөрсдийн авьяасаа сонирхууллаа. Музейн захиргаанаас бяцхан хүүхдүүдэд баярын мэндийг хүргэж бэлэг гардуулан урамшууллаа.  

Дэлгэрэнгүй

ЗУНЫ ХУВААРЬТ ШИЛЖЛЭЭ.

Баян-Өлгий Аймгийн Музей ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРЬТ шилжиж байна. 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 15 хүртэл бид ӨДӨР БҮР 09.00-12:00, 13:00-18:00 цагт ажиллаж байнгын үзэсгэлэнгийн 4 танхимаа олон нийтэд сурталчлан үзэгч жуулчдаа хүлээн авна. ТА БҮХЭН ТАВТАЙ МОРИЛООРОЙ.

Дэлгэрэнгүй

Олон Улсын музейн өдрийг тохиолдуулан “Музей – боловсрол, судалгааны төлөө” уриан дор “Олон улсын музейн өдөр”-ийн үйл ажиллагаа 5 дугаар сарын 18-ны өдөр Аймгийн Музейд амжилттай зохион байгуулагдлаа.

Монгол улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100-н жилийн ой, Олон Улсын музейн өдрийг тохиолдуулан “Музей – боловсрол, судалгааны төлөө” уриан дор “Олон улсын музейн өдөр”-ийн үйл ажиллагаа 5 дугаар сарын 18-ны өдөр Аймгийн Музейд амжилттай зохион байгуулагдлаа. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Соёл Урлагийн Газрын Соёл Урлагийн хэлтсийн дарга Ч.Өлзийтунгалаг, ЗДТГазрын Нийгмийн бодлогын хэлтсийн Соёл, урлаг, […]

Дэлгэрэнгүй

“ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДӨР”-ИЙН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ.

Эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч суугаа мэргэжил нэгт салбарынхаа нийт ажилтан албан хаагчид, хамт олон, Музейн ахмадууд, найз нөхөд, ахан дүүстээ “ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДӨР”- ийн мэндийг хүргэж ажлын амжилт , сайн сайхныг хүсэн ерөөе. Баян- Өлгий аймгийн Музейн хамт олон 2024.05.18  

Дэлгэрэнгүй

Музейн өдрийн нээлтийн арга хэмжээ эхлэхэд бэлэн боллоо.

Дэлгэрэнгүй

Музейн өдрийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай зохион явагдлаа.

Дэлгэрэнгүй