БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН МУЗЕЙН МЭРГЭЖИЛТЭНҮҮД УЛААНБААТАР ХОТОД МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАНД ХАМРАГДАВ.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН МУЗЕЙН МЭРГЭЖИЛТЭНҮҮД УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙНҮҮД, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДАД АЖИЛЛАЖ БАЙНА.

Баян-Өлгий аймгийн музейн мэргэжилтэнүүд 2023 оны 03 дугаар сарын 06-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Чингисийн музей, Монголын Үндэсний музей, Байгалийн Музей, ШУА-ийн археологийн хүрээлэн, Соёлын Өвийн Үндэсний төвд ажиллаж байна.

Энэ удаагийн ажлын гол зорилго нь:

  1. Музейн ажилтануудыг танхимын сургалтанд хамруулж ур чадварыг нь дээшлүүлэх, мэргэжил арга зүйн төв, музейнүүдэд болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудад ажиллах,арга зүйгээр хангагдах, туршлага судлах, улмаар музейн хүний нөөцийг хөгжүүлэх
  2. Мэргэжлийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах, хамтын ажиллагааг хөгжүүлэх
  3. Музейг хөгжүүлэх чиглэлээр шинэ санаа авах, орчин үеийн техник технологийг музейд нэвтрүүлэх талаар судалгаа хийхэд чиглэгдэж байгаагаар онцлогтой юм

 

 

 

 

 

You May Also Like