“Бүргэдчин ба шувуулахуйн өв соёл” гар зургийн уралдаан

Казах шувуулахуйн холбоо НҮТББ, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Аймгийн ЗДТГ- аас хамтран хүүхдүүдийн дунд зохион явуулсан “Бүргэдчин ба шувуулахуйн өв соёл” гар зургийн уралдаанд шалгарсан шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэнг Наурызын баярыг угтаж өнөөдөр аймгийн Музeйд нээж байна.
Үзэсгэлэн 2023 оны 03-р сарын 20-ны өдрөөс 04-р сарын 20-ны өдрийг хүртэл ард иргэд, хүүхэд залуучуудад үнэ төлбөргүй сурталчлагдах бөгөөд шагналт байранд шалгарсан хүүхдүүдийн шагналыг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагт аймгийн музейд гардуулна. Та бүхэн өргөнөөр ирж сонирхоно уу.

You May Also Like