“Шагайн наадгай” тэмцээн

Баян-Өлгий аймгийн ЗДТГ, аймгийн Музей, аймгийн Биеийн Тамир, Спортын Газар, “Казахын уламжлалт шагайн наадгай”-н холбоо зэрэг байгууллагуудын зүгээс “Наурыз”-ын баярыг тохиолдуулан зохион байгуулсан “Шагайн наадгайн тэмцээн”-ийг “Шагай шүүрэх”/Өсвөр, насанд хүрэгч, ахмад насны/, “Таван шагай”/охид/, “Шагай харвах”/хөвгүүд/, “Хаан онох”/бага нас/ төрлүүдээр 2023 оны 03 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж, нийт 200 гаруй сонирхогч оролцлоо. 
Шагайн наадгайн тэмцээнд амжилттай оролцож, шагналт байранд шалгарсан тамирчдад шагнал гардуулах арга хэмжээг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Биеийн Тамир, Спортын цогцолборт зохион байгуулав.
 
 

You May Also Like