“Монгол бахархал” тусгай үзэсгэлэн

Монгол улсын Соёлын яамнаас зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар” –ын аяны хүрээнд Монгол бахархалын өдрийг угтаж эх орон, төрөлх нутаг, алдартан гавъяатнуудаараа бахархан сурталчлах, залуу хойч үеийнхэнийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх зорилгоор аймгийн биеийн тамир, спортын газартай хамтран Баян-Өлгий аймгийн “Ром” олимпийн зөвлөлийн захирал, МҮОХ-ны гишүүн, Монголын “Казах күрес” холбооны тэргүүн, аймгийн “Чөлөөт бөх”-ийн холбооны тэргүүн, Монгол, Казахстан улсын “Гавьяат тамирчин”, Монгол улсын “Харцага” ОУХМ Однайн Бахытын алдар гавьяаг сурталчлах “Монгол бахархал” тусгай үзэсгэлэн өнөөдөр Аймгийн музейд нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Аймгийн үе-үеийн удирдлагууд, Соёл Урлагийн газрын дарга К.Бекжан, Аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Х.Хайнар, байгууллагуудын удирдлагууд, ахмад, залуу бөхчүүд, О.Бахыт гуайн төрөл төрөгсөд оролцлоо. Тус үзэсгэлэн нь 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үзэгчдэд үнэгүй сурталчлагдах тул та бүхэн өргөнөөр ирж сонирхоно уу.

You May Also Like