Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Хавшай

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Садугийн Хавшайн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан аймгийн Засаг даргын 2022 оны А/1013 захирамж гарч Засаг даргын орлогч Х.Арман даргаар ахалсан ажлын хэсэг байгуулагдаж ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө батлагдсан билээ.
Тус ажлын хүрээнд өнөөдөр аймгийн Музейн түүхийн танхимд С.Хавшайн амьдрал, хөдөлмөрийн түүхэн замнал, намтар гавъяаг ард иргэд, хойч үеийнхэнд сурталчлан таниулах зорилгоор булан нээгдлээ. Тус буланд С.Хавшай гуайн аймгийн хөгжил дэвшилд оруулсан хөдөлмөрийн түүхэн замнал, баримт бичгүүд, зохиосон ном, бүтээлүүд болон бусад түүхэн баримтууд, аймгийн тээврийн салбарын анхдагчид болон түүхэн замналаас үзэгчдэд сурталчлагдаж, тус булан нь үзмэрээр баяжуулагдаж байгаагаар онцлогтой юм.

You May Also Like