“Дэлхий даяар эрүүл мэнд ба сайн сайхан оршихуйг дэмжих” лекц уулзалт зохион байгуулагдлаа.

Олон улсын музейн өдрийг тохиолдуулан “Дэлхий даяар эрүүл мэнд ба сайн сайхан оршихуйг дэмжих” сэдвийн хүрээнд МСҮТ-ийн оюутнуудын дунд лекц уулзалтыг Эрүүл мэндийн газрын хамт зохион байгуулж 60 гаруй оюутан хамрагдлаа. Уг лекц уулзалтаар “Архи, тамхины хор хөнөөл болон электрон тамхины тухай”, “Давсны хэрэглээ”, “Сүрьеэ өвчний тухай ойлголт, хэрхэн сэргийлэх” сэдвүүдээр оюутнуудад дунд сонирхолтой хэлэлцүүлэг зохион явуулсан Эрүүл мэндийн газрын халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Арай, хоол, тэжээл, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Т.Рахат, сүрьеэ, БЗДХ-ын асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Ахтилек нарт талархал илэрхийльe.

 

You May Also Like