“Улаан номд бүртгэгдсэн шувууд” сэдэвт боловсрол танин мэдэхүйн ажил зохион байгууллаа.

Олон Улсын музейн өдрийг тохиолдуулан зохион байгуулагдах ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хүүхдүүдэд соёлын боловсрол олгох зорилгоор аймгийн музейн боловсролын танхимаас “Улаан номд бүртгэгдсэн шувууд” сэдэвт боловсрол танин мэдэхүйн ажилд энэ удаад аймгийн төвд хамгийн ойрхон байрлагдсан Бугат сумын Ерөнхий боловсролын сургуулийн Ж.Асемгүл, М.Жанаргүл багш нарын 1А,Б ангиудын 50 сурагч, М.Асенгүл багшийн 5 А ангийн 25 сурагч нийт 75 сурагч боловсролын хөтөлбөрт амжилттай хамрагдаж Монгол улсын улаан номд бүртгэлтэй хуруут хун шувууг хайчлан, зурагт хуудсанд ажиллаа. Соёлын боловсролыг хойч үедээ өвлүүлэх үлдээх үйлсэд хамтран ажилласан Бугат сумын захирал М.Жандаулет болон анги удирдсан багш нарт талархал илэрхийлье.

You May Also Like