“Музeй тогтвортой байдал ба сайн сайхны төлөө” сэдвийн дор НҮБ- ийн тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд нэгдлээ.

Олон улсын музейн өдрийг тохиолдуулан “Музeй тогтвортой байдал ба сайн сайхны төлөө” сэдвийн дор НҮБ- ийн тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд тус музeй нэгдэж “Хуурай газрын эко системийг хамгаалах нь” сэдвийн хүрээнд БОАЖГ-ын “Эко клуб”-ийн хүүхдүүдийн дунд чөлөөт хэлэлцүүлэг зохион байгуулж 50 хүүхэд хамрагдлаа. Хүүхдүүд музeй үзэж орон нутгийн өв соёл, түүхтэй танилцлаа. Байгаль хамгааллын сэдвээр хүүхдүүдийн дунд сонирхолтой сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион явуулсан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Ш.Айсулу, Баян-Өлгий аймгийн Насан туршийн боловсролын төвийн сургалтын менежер Е.Гүлдаурен нарт талархал илэрхийльe.

 

You May Also Like