Олон улсын музейн өдөр: “Уулархаг бүсийн махчин шувууд” сэдэвт боловсрол танин мэдэхүйн ажил

Олон Улсын музейн өдрийг тохиолдуулан зохион байгуулагдах ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хүүхдүүдэд соёлын боловсрол олгох зорилгоор аймгийн музейн боловсролын танхимаас “Уулархаг бүсийн махчин шувууд” сэдэвт боловсрол танин мэдэхүйн ажлыг аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбарын Айжан, Жемисгүл багш нарын ангийн 10 хүүхдийг эцэг эхийн хамт амжилттай хамрууллаа.
Хүүхдүүдийг Музейгээр аялуулан цагийг хөгжилтэй өнгөрүүлэв. Хүүхдүүдэд эрүүл энхийг хүсье.

You May Also Like