ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДӨР

ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДӨР
2023.05.18
Музей нь соёлын солилцоог өрнүүлэх, соёлыг баяжуулах, хүмүүс хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг хөгжүүлж, энхтайвныг тогтооход музей чухал үүрэгтэй болохыг нийгэмд таниулахад олон улсын музейн өдрийн үндсэн зорилго оршдог.
2023 онд Баян-Өлгий аймгийн Музей нь “Музей, тогтвортой байдал ба сайн сайхны төлөө” сэдвийн дор НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн
• Эрүүл мэнд ба сайн сайхан оршихуйг дэмжих
• Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах
• Хуурай газрын эко системийг хамгаалах зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах үйл ажиллагааг зохион байгуулна.
Баян-Өлгий аймгийн Музей нийгмийн тогтвортой байдлыг хангах, олон нийтэд соёлын боловсрол олгох зорилтын хүрээнд аймгийн төвийн болон Бугат сумын ЕБС-ийн сурагчид, эмзэг бүлгийн үзэгчдэд музейг сурталчлах, боловсрол-танин мэдэхүйн ажлуудад хамруулах, тэдний оролцоог дэмжих, аймгийн төвийн хөшөө дурсгалуудыг танилцуулах аялал зохион байгуулах, байгаль хамгаалал болон эрүүл мэнд, сайн сайхан оршихуйг дэмжих тухай олон нийтийг хамруулсан лекц уулзалт зохион байгуулах, үзэсгэлэн гаргах, шинэ үзэгчид татах, хамтран ажиллах бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна.

You May Also Like