ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДРИЙН ОЛОН НИЙТЭД ЧИГЛЭСЭН АЖЛУУД ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА.

Өнөөдөр “Гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан Өлгий сумын 1, 3, 11, 5, 4 дүгээр багуудаас нийт 8 гэр бүл, 1-12 насны 18 хүүхэд эцэг эхийн хамт “Өв соёлоо дээдлэe” сэдэвт боловсрол танин мэдэхүйн ажилд амжилттай хамрагдлаа. Нүүдэлчдийн эрт дээр үеэс хүүхдүүдэд зааж сургах сургааль, цээрлэх ёс, өв уламжлалаараа хүүхдийг хүмүүжүүлэх арга ухааны талаар эцэг эхчүүдэд явагдсан танин мэдэхүйн ажил боллоо. Хүүхэд багачууд маань эцэг эхийн хамт шагайн наадгайн “Морь уралдуулах”, “Бөгцөг няслах”, “Шагай шүүрэх” тоглоомын төрлөөр тоглон наадаж. Музейн аялалд хамрагдаж нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөлөө. Хүүхдийн инээд хөөр цалигсан сайхан өдөр боллоо.
Бүх гэр бүлүүдэд эрүүл энх, аз жаргал хүсэн ерөөж хамтран ажилласан Өлгий сумын багийн нийгмийн ажилчид, аймгийн Улаан загалмайн нийгэмлэгийн дарга, албан хаагчдад талархал илэрхийлье.

You May Also Like