“ХАВРЫН СПОРТ”-ЫН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

“Олон улсын музейн өдөр”-ийг тохиолдуулан салбарын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, бие бялдрыг хөгжүүлэх, музейн өдрийн ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор аймгийн Музейн хамт олноос санаачлан зохион байгуулсан “Хаврын спорт”-ын арга хэмжээ өнөөдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд сагсан бөмбөг, волейбол, ширээний теннисний гурван төрлөөр аймгийн төвийн соёл, урлагийн байгууллагуудын ажилтан албан хаагчид, сумдын соёлын төвийн өвийн ажилтанууд нийт 6 баг оролцлоо.
Тэмцээнд бүх багууд амжилттай өрсөлдөн тоглож 3 төрлөөр нийлбэр дүнгээр: Хурманханы нэрэмжит аймгийн ХДТеатр -“Тэргүүн” байр, сумдын соёлын төвүүдийн өвийн ажилтануудын баг-II байр, Аймгийн музей-III байрыг тус тус эзэллээ.
Волейболын төрлөөр: Хурманханы нэрэмжит аймгийн ХДТеатр -“I-р” байр, сумдын өвийн ажилтанууд-“II-р” байр, Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа-“III-р” байр эзэллээ.
Сагсан бөмбөгийн төрлөөр: Сумдын өвийн ажилтанууд-“I-р” байр, ХДТеатр-“II-р” байр, аймгийн нийтийн номын сан-“III-р” байрыг тус тус эзэллээ.
Ширээний теннисний төрлөөр: Эмэгтэйчүүдээс-“I-р” байранд М.Адилбиш /СУГ/, “II-р” байр-Ч.Өлзийтунгалаг /ХДТ/, “III-р” байранд М.Ахмарал /Ногооннуур сумын Соёлын төв/, тусгай байранд Ермеш /Аймгийн нийтийн номын сан/ тус тус эзэлсэн бол ЭРЭГТЭЙЧҮҮД-ээс: “I-р” байр Ивандык /ХДТ/, “II-р” байр Б.Досжан /СУГ/, “III-р” байр-Айболат /Алтанцөгц сумын соёлын төв/, тусгай байранд Ө.Еркебулан /Музей/ нар шалгарлаа.
Шагнагдсан багууд ” Шилжин явах цом”, /Тусгай байраас бусад нь / алт, мөнгө, хүрэл медаль, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Тэмцээнд хурд хүчтэй, авхаалж самбаатай оролцсон нийт тамирчидад ТАЛАРХАЛ илэрхийлж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөхийн ялдамд тус арга хэмжээ нь цаашид жил бүр Музейн өдрийг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулагдах болсноор онцлог боллоо.
“Хаврын спорт”-ын арга хэмжээг зохион явуулахад ивээн тэтгэж хамтран ажилласан Улаанбаатар хотын “Nomadic expeditions” аялал жуулчлалын компани, “Эрчим баян-Өлгий ” ХХК-иудын захиргаанд Талархал илэрхийлж сайн-сайхныг хүсье!

You May Also Like