СОЁЛЫН ТӨВИЙН ОРОН НУТАГ СУРТАЛЧЛАХ ТАНХИМЫН АЖИЛТНУУДЫГ МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙГЭЭР ХАНГАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Олон улсын музейн өдрийг тохиолдуулан сумдын Соёлын төвийн орон нутаг сурталчлах танхимын ажилтнуудыг мэргэжил арга зүйгээр хангах сургалтад хамруулж, аймгийн музейн заал танхимуудад дадлага сургалтуудыг Соёл урлагийн газартай хамтран зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтаар:
-Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх,
-Орон нутаг судлах танхимын эд өлгийн зүйлийн хадгалалт хамгаалалт, арчлан тордолт
-Үзмэрүүдийн үзүүлэг дэглэлт, хаяг тайлбар байрлуулах арга зүй
-Сан хөмрөг дэх үзмэрүүдийн бүртгэн баримтжуулалт
-Сумдын орон нутаг судлах танхимын өнөөгийн байдал, тулгамдаж буй бэрхшээл, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, харилцан санал солилцлоо.

You May Also Like