Танин мэдэхүй: МУЗЕЙН АРАЛ

Дэлхийн музей буландаа ХБНГУ-ын БЕРЛИН хотноо орших МУЗЕЙН АРАЛ -ыг товч танилцуулъя. 1830-1930 онд неоклассик хэв маягаар барьсан, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн таван музейн цогцолборыг сүүлийн жилүүдэд өргөн цар хүрээтэй сэргээн засварлах ажил хийгдэж байна. Берлиний Музейн арлын шилдэг музейнүүд 2021 оны 3-р сарын 16-нд дахин нээгдэж үзэгчдээ хүлээж авч эхэлжээ. Хэрвээ та музейг үзэхээр төлөвлөсөн бол тасалбараа урьдчилан захиалах хэрэгтэй – Tiqets, GetYourGuide эсвэл SMB дээрээс тасалбар худалдаж авах, захиалга хийх боломжтой ажээ. 

Музейн арал хаана байдаг вэ?

Герман орноор аялахадаа заавал үзэх ёстой музейн жагсаалтад Музейн арал яах аргаггүй багтана. Берлин хот, Спрининзе арлын хойд хэсэгт оршдог таван музейн цогцолборыг музейн арал хэмээнэ. Пергамоны музей, Бодны музей, Хуучин музей, Шинэ музей, Хуучин Үндэсний галерей эдгээр музейн цогцолборыг 1999 онд ЮНЕСКО дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэн авч хамгааллалтад авчээ. Музейн арал рүү явах зам, сурталчилгааны хуудас, тасалбарын хөнгөлөлттэй урамшуулал их байх тул олж очиход тийм ч хэцүү биш. 

Музей арал 

1797 онд Пруссын хаан Фредерик Вильям II арал дээр эртний болон орчин үеийн урлагийн музей байгуулах санаагаа анх баталжээ. 1810 онд түүний залгамжлагч /Friedrich Wilhelm/ Фредерик Вилхэлм III-ын зарлигийг авч, тогтоож, 20 жилийн анхны музейг нээсэн юм. 1859 онд Пруссын хааны музейг нээсэн бөгөөд дараа нь Шинэ нэртэй байжээ. 19-р зууны сүүлээр, Хуучин Үндэсний Галерейд зочдын үүд хаалгыг нээсэн. Тус цогцолборын хоёр хэсэг болох Pergamon музей, Bode музейг 20-р зууны эхээр нийтэд зарласан.

You May Also Like