“VISIT ALTAI” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо

2022 оны 4-р сарын 12-ны өдөр ОХУ-ын Барнаул хотын Алтайн Их сургуулиас Алтайн бүс нутгийн эрдэмтэн, боловсролын байгууллага, музейн ажилтант тайлбарлагчид, эрдэм шинжилгээний ажилтанууд, аялал жуулчлалын хөтөч, аспирант, магистрант, судлаачдад зориулсан “VISIT ALTAI” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж тус хуралд Беларусь, Монгол, Киргиз, Казахстан, Тюмень, Свердловск, Новосибирск, Томск, Кемерово муж, Алтайн Бүгд Найрамдах Улс, Буриад улсын эрдэмтэн, судлаачид оролцлоо.
Тус хуралд түүх, соёлын дурсгалт газруудыг цахим виртуаль хэлбэрт шилжүүлэх, орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан соёл, боловсролыг түгээн дэлгэрүүлэх талаар олон сонирхолтой сэдвүүдийн хүрээнд илтгэлүүд хэлэлцсэн бөгөөд Баян-Өлгий аймгийн музейгээс “Музейн сан хөмрөг дэх ашигт малтмалын холбогдолтой цуглуулгууд” (Баян-Өлгий аймгийн музейн жишээнд) сэдвээр илтгэл тавьж оролцлоо.
Сибирийн бүс нутгийн олон улсын соёлын, боловсролын байгууллагуудын туршлагуудаас хуваалцаж, судлаачидтай санал бодлуудаа солилцсон сайхан арга хэмжээ болж өнгөрлөө.

You May Also Like