7 дугаар сургуулийн сурагчид музейн аялалд хамрагдлаа

Музейн “Чулуун соёлын өв”, “Өв соёлоо ирээдүйд” боловсрол олон нийтийн хөтөлбөрүүдийн хүрээнд орон нутгийн байгалийн үзэсгэлэнт газрууд, амьдран суурьшиж буй үндэстэн ястаны угсаатны зүйн онцлог,өв соёлыг түгээх, аймгийн үүсэл хөгжил болон үе-үеийн алдартан гавъяатнуудын түүхэн замнал, үлгэр дууриалал, ажил үйлсээс нь хойч үеийнхэнд сурталчлан таниулах, танин мэдэхүйн боловсрол олгох зорилгоор аймгийн ерөнхий боловсролын 7 дугаар дунд сургуулийн захирал Б.Тотыхустай хамтран ажиллах гэрээ байгуулан графикийн дагуу музейд сурагчдыг музейн аялалд хамруулж 450 гаруй сурагч идэвхитэй оролцлоо.
Хүүхдийн төлөөх ажил үйлст хамтран ажилласан тус сургуулийн удирдлага, анги удирдсан багш нартаа баярласан талархсанаа илэрхийлье.
Баян-Өлгий аймгийн музейн боловсролын танхим

You May Also Like