Elik B

editor

“Алтан соёмбо” боловсролын хөтөлбөр

Эх орончдын баярыг угтаж өнөөдөр аймгийн Музейгээс “Алтан соёмбо” музейн боловсрол, танин мэдэхүйн ажлыг аймгийн Бөхийн Баастын нэрэмжит “Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонт” лаборатори 2 дугаар сургуулийн тэргүүлэх зэрэгтэй З.Ахгүл багштай 3в анги, Б.Ариунзул багштай 3 б ангийн сурагчдад амжилттай зохион явуулж 76 сурагч хамрагдлаа. Тус боловсрол, танин мэдэхүйн ажлын хүрээнд сурагчдад төрийн далбааны соёмбын […]

Дэлгэрэнгүй

Эх орончдын баярын мэнд хүргье.

“Эх орончдын баяр”-аар жил бүр улс, орон нутгийн бүх музей үзэгч олон нийтэд үнэгүй үйлчилгээ үзүүлдэг билээ. Бид эдгээр өдрүүдэд цагийн хуваарийн дагуу нээлттэй ажиллах бөгөөд өглөө 08:30 цагт нээж 17:00 цагт сүүлийн үзэгчээ оруулан 17.30 цаг хүртэл ажиллана. Мөн боловсролын хөтөлбөрүүд, тусгай үзэсгэлэн, нээлттэй лекц уулзалт, ярилцлага, цахим сургалт зохион байгуулан үзэгч олондоо үйлчилнэ. […]

Дэлгэрэнгүй

Калкаман Сарин ажлын хэсгийн хамт Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирлээ.

Казахстан улсын Өскемен хотын хэл шинжлэх ухаан, соёлын газрын дарга, нэрт зохиолч, яруу найрагч, Казахстан улсын зохиолчдын холбооны гишүүн, “Дарын” залуучуудын шагналт Калкаман Сарин ажлын хэсгийн хамт Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирлээ. Зочдыг Баян-Өлгий аймгийн Ахтаны нэрэмжит номын сангийн хамт олон хүлээн авч, өнөөдөр аймгийн Музейгээр зочлон ирж орон нутгийн түүх, өв соёлтой танилцлаа. Музейд айлчлах […]

Дэлгэрэнгүй

“СОЁЛЫН ӨВ-БИДНИЙ БАХАРХАЛ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Хүүхэд залууст үндэсний соёл, өв уламжлалаа танин мэдэх хүсэл эрмэлзлэлийг төрүүлэх, соёлын боловсрол олгох, ЮНЕСКО-д бүртгэлтэй соёлын биет бус өвийг сурталчлах зорилгоор “СОЁЛЫН ӨВ-БИДНИЙ БАХАРХАЛ” гар зургийн уралдааныг амжилттай зохион байгууллаа. Тус уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн 7-9 ангийн сурагчид хамрагдаж, Нэгдүгээр байранд Дарын цогцолбор сургуулийн 8 ангийн сурагч Е.Умара, Хоёрдугаар байранд 3-р сургуулийн 9 ангийн […]

Дэлгэрэнгүй

ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДРИЙН ОЛОН НИЙТЭД ЧИГЛЭСЭН АЖЛУУД ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА.

Өнөөдөр “Гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан Өлгий сумын 1, 3, 11, 5, 4 дүгээр багуудаас нийт 8 гэр бүл, 1-12 насны 18 хүүхэд эцэг эхийн хамт “Өв соёлоо дээдлэe” сэдэвт боловсрол танин мэдэхүйн ажилд амжилттай хамрагдлаа. Нүүдэлчдийн эрт дээр үеэс хүүхдүүдэд зааж сургах сургааль, цээрлэх ёс, өв уламжлалаараа хүүхдийг хүмүүжүүлэх арга ухааны талаар эцэг эхчүүдэд явагдсан […]

Дэлгэрэнгүй

“ХАВРЫН СПОРТ”-ЫН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

“Олон улсын музейн өдөр”-ийг тохиолдуулан салбарын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, бие бялдрыг хөгжүүлэх, музейн өдрийн ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор аймгийн Музейн хамт олноос санаачлан зохион байгуулсан “Хаврын спорт”-ын арга хэмжээ өнөөдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд сагсан бөмбөг, волейбол, ширээний теннисний гурван төрлөөр аймгийн төвийн соёл, урлагийн байгууллагуудын ажилтан албан хаагчид, сумдын соёлын төвийн […]

Дэлгэрэнгүй

СОЁЛЫН ТӨВИЙН ОРОН НУТАГ СУРТАЛЧЛАХ ТАНХИМЫН АЖИЛТНУУДЫГ МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙГЭЭР ХАНГАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Олон улсын музейн өдрийг тохиолдуулан сумдын Соёлын төвийн орон нутаг сурталчлах танхимын ажилтнуудыг мэргэжил арга зүйгээр хангах сургалтад хамруулж, аймгийн музейн заал танхимуудад дадлага сургалтуудыг Соёл урлагийн газартай хамтран зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтаар: -Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, -Орон нутаг судлах танхимын эд өлгийн зүйлийн хадгалалт хамгаалалт, арчлан тордолт -Үзмэрүүдийн үзүүлэг […]

Дэлгэрэнгүй

Асрамжийн газрын хүмүүс “Байгаль эх дэлхийгээ хайрлая” уран зургийн үзэсгэлэнг сонирхлоо.

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа Асрамжийн газрын асруулагчид музейн аялалд хамрагдаж олон улсын музей өдрийг тохиолдуулан шинээр нээлтээ хийсэн “Байгаль эх дэлхийгээ хайрлая” уран зургийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо6 Та бүхэндээ эрүүл энхийг хүсьe!

Дэлгэрэнгүй

“Дэлхий даяар эрүүл мэнд ба сайн сайхан оршихуйг дэмжих” лекц уулзалт зохион байгуулагдлаа.

Олон улсын музейн өдрийг тохиолдуулан “Дэлхий даяар эрүүл мэнд ба сайн сайхан оршихуйг дэмжих” сэдвийн хүрээнд МСҮТ-ийн оюутнуудын дунд лекц уулзалтыг Эрүүл мэндийн газрын хамт зохион байгуулж 60 гаруй оюутан хамрагдлаа. Уг лекц уулзалтаар “Архи, тамхины хор хөнөөл болон электрон тамхины тухай”, “Давсны хэрэглээ”, “Сүрьеэ өвчний тухай ойлголт, хэрхэн сэргийлэх” сэдвүүдээр оюутнуудад дунд сонирхолтой хэлэлцүүлэг […]

Дэлгэрэнгүй

“Улаан номд бүртгэгдсэн шувууд” сэдэвт боловсрол танин мэдэхүйн ажил зохион байгууллаа.

Олон Улсын музейн өдрийг тохиолдуулан зохион байгуулагдах ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хүүхдүүдэд соёлын боловсрол олгох зорилгоор аймгийн музейн боловсролын танхимаас “Улаан номд бүртгэгдсэн шувууд” сэдэвт боловсрол танин мэдэхүйн ажилд энэ удаад аймгийн төвд хамгийн ойрхон байрлагдсан Бугат сумын Ерөнхий боловсролын сургуулийн Ж.Асемгүл, М.Жанаргүл багш нарын 1А,Б ангиудын 50 сурагч, М.Асенгүл багшийн 5 А ангийн 25 […]

Дэлгэрэнгүй