#МузейнНээлттэйӨдөр хоёр дахь өдөртөө үргэлжилж байна.
Өнөөдөр 03 дугаар сарын 02-ны өдөр аймгийн Музейд “Өлгий хотын түүхэн замнал” гэрэл зургийн үзэсгэлэн гарлаа. Музейд нийт 440 хүн үйлчлүүлж үзэсгэлэнг үзэж сонирхлоо.
ДэлгэрэнгүйБаян-Өлгий аймгаас төрөн гарсан хөдөлмөрийн баатруудын алдар гавьяаг сурталчилж байна.
Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ой, Эх орончдын өдрийг тохиолдуулан зохион байгуулах “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээний хүрээнд Баян-Өлгий аймгийн музей нь алтан сан хөмрөгөөс тус аймгаас төрөн гарсан хөдөлмөрийн баатруудыг цувралаар 03 сарын 01-03 сарын 07 ний өдрийг хүртэл толилуулан хүргэнэ.
Дэлгэрэнгүй“Алтан соёмбо” боловсролын хөтөлбөр
Эх орончдын баярыг угтаж өнөөдөр аймгийн Музейгээс “Алтан соёмбо” музейн боловсрол, танин мэдэхүйн ажлыг аймгийн Бөхийн Баастын нэрэмжит “Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонт” лаборатори 2 дугаар сургуулийн тэргүүлэх зэрэгтэй З.Ахгүл багштай 3в анги, Б.Ариунзул багштай 3 б ангийн сурагчдад амжилттай зохион явуулж 76 сурагч хамрагдлаа. Тус боловсрол, танин мэдэхүйн ажлын хүрээнд сурагчдад төрийн далбааны соёмбын […]
ДэлгэрэнгүйЭх орончдын баярын мэнд хүргье.
“Эх орончдын баяр”-аар жил бүр улс, орон нутгийн бүх музей үзэгч олон нийтэд үнэгүй үйлчилгээ үзүүлдэг билээ. Бид эдгээр өдрүүдэд цагийн хуваарийн дагуу нээлттэй ажиллах бөгөөд өглөө 08:30 цагт нээж 17:00 цагт сүүлийн үзэгчээ оруулан 17.30 цаг хүртэл ажиллана. Мөн боловсролын хөтөлбөрүүд, тусгай үзэсгэлэн, нээлттэй лекц уулзалт, ярилцлага, цахим сургалт зохион байгуулан үзэгч олондоо үйлчилнэ. […]
ДэлгэрэнгүйКалкаман Сарин ажлын хэсгийн хамт Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирлээ.
Казахстан улсын Өскемен хотын хэл шинжлэх ухаан, соёлын газрын дарга, нэрт зохиолч, яруу найрагч, Казахстан улсын зохиолчдын холбооны гишүүн, “Дарын” залуучуудын шагналт Калкаман Сарин ажлын хэсгийн хамт Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирлээ. Зочдыг Баян-Өлгий аймгийн Ахтаны нэрэмжит номын сангийн хамт олон хүлээн авч, өнөөдөр аймгийн Музейгээр зочлон ирж орон нутгийн түүх, өв соёлтой танилцлаа. Музейд айлчлах […]
Дэлгэрэнгүй“СОЁЛЫН ӨВ-БИДНИЙ БАХАРХАЛ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Хүүхэд залууст үндэсний соёл, өв уламжлалаа танин мэдэх хүсэл эрмэлзлэлийг төрүүлэх, соёлын боловсрол олгох, ЮНЕСКО-д бүртгэлтэй соёлын биет бус өвийг сурталчлах зорилгоор “СОЁЛЫН ӨВ-БИДНИЙ БАХАРХАЛ” гар зургийн уралдааныг амжилттай зохион байгууллаа. Тус уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн 7-9 ангийн сурагчид хамрагдаж, Нэгдүгээр байранд Дарын цогцолбор сургуулийн 8 ангийн сурагч Е.Умара, Хоёрдугаар байранд 3-р сургуулийн 9 ангийн […]
ДэлгэрэнгүйОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДРИЙН ОЛОН НИЙТЭД ЧИГЛЭСЭН АЖЛУУД ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА.
Өнөөдөр “Гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан Өлгий сумын 1, 3, 11, 5, 4 дүгээр багуудаас нийт 8 гэр бүл, 1-12 насны 18 хүүхэд эцэг эхийн хамт “Өв соёлоо дээдлэe” сэдэвт боловсрол танин мэдэхүйн ажилд амжилттай хамрагдлаа. Нүүдэлчдийн эрт дээр үеэс хүүхдүүдэд зааж сургах сургааль, цээрлэх ёс, өв уламжлалаараа хүүхдийг хүмүүжүүлэх арга ухааны талаар эцэг эхчүүдэд явагдсан […]
Дэлгэрэнгүй“ХАВРЫН СПОРТ”-ЫН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
“Олон улсын музейн өдөр”-ийг тохиолдуулан салбарын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, бие бялдрыг хөгжүүлэх, музейн өдрийн ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор аймгийн Музейн хамт олноос санаачлан зохион байгуулсан “Хаврын спорт”-ын арга хэмжээ өнөөдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд сагсан бөмбөг, волейбол, ширээний теннисний гурван төрлөөр аймгийн төвийн соёл, урлагийн байгууллагуудын ажилтан албан хаагчид, сумдын соёлын төвийн […]
Дэлгэрэнгүй
?>